Хуулийн төслийн ажлын хэсгийг Ж.Батзандан ахална

2016-01-07 17:19:00

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

 

Засгийн газраас өнгөрсөн онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар  хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангахаар УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллахаар болов. Уг ажлын хэсгийг Ж.Батзандан гишүүн ахлах аж.

 

Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжээд байгаа юм.

 

С.Аз


Нүүр хуудас