Осолдсон “Ми-8”-ын хар хайрцгийг ОХУ руу илгээжээ

2016-01-07 16:55:32

 

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан.

 

Ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа юм. Харин осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ.


Уг ослын улмаас нисдэг тэрэгт зорчиж явсан арван хүн бэртэж, нэг хүн нас барсан байдаг. Бэртсэн хүмүүс Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм.

 

Eagle.mn

 


Нүүр хуудас