А.Ариунболдыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгожээ

2016-01-07 16:04:04

 

ШӨХТГ-ын дэд даргын албыг хашиж байсан А.Ариунболд шинэ он гарахын өмнөхөн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

 

МХЭАХННХ-ны өмнөх ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба ажиллаж байсан юм.

 

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан МХЭАХННХ-ны зүгээс хийх томоохон ажлуудаа төлөвлөөд байгаа аж.   

Eagle.mn

 

 

 


Нүүр хуудас