Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэн болох вэ

2016-01-07 13:28:00

 

Хөлбөмбөгийн шилдэгүүд жилдээ цөөн удаа цуглардаг ёслолын ажиллагаа бол Швейцарын Цьюрих хотноо болох дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн улсуудын шигшээ багийн дасгалжуулагч, багийн ахлагч, хөлбөмбөгийн чиглэлээр дагнан бичдэг нэр хүндтэй хамгийн шилдэг гэсэн сэтгүүлчдийн саналаар “Ballon D'or” буюу алтан бөмбөгийн эзэн тодордог юм. 

 

Одоогийн байдлаар эцсийн шатанд тунан үлдээд байгаа “Барселона”-гийн Месси, Неймар, “Реал Мадрид”-ын Роналдо нарын яг хэн нь авах нь тодорхойгүй байгаа нь хөлбөмбөг сонирхогч, судлаачдын шүдний өвчин болоод байгаа гэхэд болно. Гэхдээ “Челси”-гийн экс дасгалжуулагч Жозе Моуриньо, “Арсенал”-ын Арсен Венгер алтан бөмбөгийн үнэ цэнийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа ихээхэн шүүмжлэлтэй хандаж энэ шагналыг үгүй хийх хэрэгтэй гэж хэлсэн байдаг.


 

Энэ дэлхийн сүүлчийн шилдэг хөлбөмбөгчнөөр 2007 онд Бразилийн шилдэг хагас хамгаалагч Какаг нэрлэсэн байдаг. Учир нь 2008-2014 оны хооронд Месси, Роналдо нар ээлжлэн хүртсэнд мэргэжилтнүүд тэднийг харь гаригийнхан гэж үзсэн байдаг.

 

Мөн энэ шагналын гол тавигдах үзүүлэлт нь хувь тоглогчийн түүн дээр нэмэгдээд багийн амжилт ихээхэн чухал нөлөө үзүүлдэг. Үүнээс үзвэл 2014-2015 оны улиралд гайхалтай амжилт үзүүлсэн Луйс Энрике тэргүүтэй “Барселона”-чууд Европын бүхий л томоохон тэмцээнд өнгөтэй байсныг харгалзан үзвэл Неймар, Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч, Европын алтан шаахай, Ла лигийн мэргэн буучийн эзэн Роналдог хоосон хоцорно гэхээр бас итгэмээргүй. Түүнчлэн тав дахь удаагаа хүртээд зогсож мэдэх Лео Мессиг яасан ч дутуу үнэлж болохгүй.   

 

Б.Баяржаргал


Нүүр хуудас