Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга албан тушаалаа урвуулан ашиглажээ

2016-01-07 13:01:00

 

Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Баатарсүрэн хууль зөрчсөн талаар Авлигатай тэмцэх газарт гомдол иржээ.

 

Тодруулбал, Ц.Баатарсайхан нь эхнэрийнхээ компанитай ажил олгогчийг дэмжих гэрээг байгуулж 2013 онд 3.369.600 төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн төрсөн эцэг Батсайхан, төрсөн дүү Б нартаа төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж, тус бүр 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.

 

Түүний эл үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. 

 

Түүнчлэн Б.Баатарсүрэн нь 2013-2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байжээ.

 

Тиймээс түүнд хариуцлага тооцуулахаар АТГ-аас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд албан бичиг хүргүүлсэн байна.

 

П.Жаргал


Нүүр хуудас