Ослоор амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ

2016-01-07 12:44:58

 

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ.

 

Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж явсан 37 настай ахмад Б амиа алдсан бол хамт явсан 10 албан хаагч гэмтэж Батлан хамгаалах салбарын алба хаагчдын эмнэлэгт эмчлүүлж буй.

 

Тэгвэл амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд Батлан хамгаалах яамнаас байр өгөх талаар хэлэлцэж буй гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

 

Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хилийн цэргийн мэдээллийн ажилтан, хошууч Ө. Хүрлээгээс тодруулахад “Амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ. Гэхдээ ямар тусламж үзүүлэх нь тодорхойгүй байгаа” гэв.

 

Ослоор амиа алдсан талийгаач ахмад Б нь зэвсэгт хүчинд 17 жил ажилласан гэдэг. Мөн ослын улмаас гэмтсэн 10 албан хаагчийн тавынх нь биеийн байдал сайжирч эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Д.Сугармаа 


Нүүр хуудас