Цэцийн гишүүдийн насыг өөрчлөх эсэхийг хэлэлцэж байна

2016-01-07 12:21:17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ингэснээр 2005 онд батлагдсан хууль хүчингүй болж буй юм. 

 

Харин одоо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн насны хязгаарыг 65 болгохоор тусгаад байгаа юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас