С.Бямбацогт гишүүн мөнгөн аяга тараажээ

2016-01-07 11:28:50

 

Сонгуулийн жил эхэлсэн учир улс төрд хүч үзэх сонирхолтой эрхмүүд ард түмэнд “хайр” зарлаж эхлээд байна. Нэгж, нүүрс тарааж ядарсан иргэдээ доромжиллоо гэж ад үзэгдэгсэд ч гандан буурахгүй бэлэг сэлтээ үргэлжлүүлэн тараасаар байгаа аж.

 

Баянхонгор аймагт УИХ-ын гишүүн Д.Ганбат хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор 40-ын бидон тараасан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн иргэдэд “Аав” МУСК-ны VCD-г бэлэглэсэн болсон бол энэ удаад УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийнхоо дэмжигчдэд дурсгалын мөнгөн аягаар бэлэг барьжээ.

 

Тэрээр 2012 онд Ховд аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан билээ. 

 

С.Аз


Нүүр хуудас