ДиКаприо “Алтан хүн” атгах уу

2016-01-07 11:00:21

 

Оскар бол алдартай жүжигчин хүнд зайлшгүй байх ёстой шагнал. Гэсэн ч зарим нэг авьяаслаг, чадварлаг жүжигчид энэхүү шагналыг өнөө хэр авч чадаагүй байгаа. Тухайлбал, Жонни Дэпп, Брэд Питт, Жим Керри, Леонардо ДиКаприо.

 

Өдгөө 41 настай Холливуудын алдарт  жүжигчин Леонардо ДиКаприо анх 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж 19-төөдөө “Гилберт Грейп” киноны туслах дүрээр туслах дүрийн шагналд Оскарт дэвшиж байсан аж. Нэр хүнд олсон кинонууд нь гэвэл “Ромео Жулетта”,”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Чаддаг юм бол намайг барь”, ”Авиатор”, “Уолл стрийтийн чоно” зэрэг цөөнгүй киног дурдаж болох юм. Гэвч Oскарийн шагнал түүний хичээл зүтгэлийг одоог хүртэл харж үзээгүй л байгаа.

 

Тэрээр 2013 онд тоглосон “Tha Wolf of Wall Street” киноны гол дүрээрээ Оскарт нэр дэвшсэн ч гар хоосон буцсан.  ДиКаприо 2014 оны Оскарын шагнал гардуулах ёслолын дараа өгсөн ярилцлагадаа “Би Уолл стрийтийн чоно” кинондоо, дүрдээ ч хайртай. Би уг нь энэ дүрээрээ Оскар авна гэж хүлээж байсан” хэмээжээ. Түүнийг Оскар аваагүйд олон мянган фэн нь дургүйцэж твиттер хуудсаар түүний бүтээсэн дүрүүдийг нэгтгэж эвлүүлсэн зураг тараах болсон юм.  

 

 

Тэгвэл Мексикийн кино найруулагч Alejandro González Iñárritu-ийн бүтээл ДиКаприогийн гол дүрд нь тоглосон “The Revenant” киног шүтэн бишрэгчид нь түүнд алтан хүн атгуулна хэмээн найдлага тавьж байгаа билээ. Өнгөрсөн сарын 25-нд АНУ даяар нээлтээ хийсэн энэхүү киноны үйл явдал 1800-гаад оны үеийг харуулах бөгөөд Леонардо “Hugh Glass”-ийн дүрийг бүтээх ажээ. Тэрээр энэ дүрдээ орохын тулд жил гаруйн турш сахал үсээ ургуулан, өөртөө эрс өөрчлөлт хийсэн нь түүнийг олон жилийн турш авч чадаагүй “Oскар” авах болов уу? гэх найдлагыг бусдад өгсөн байна.

 

 

ДиКаприо өнгөрсөн жил Нью Йорк хотноо болсон 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцоогүй юм.

 

Каприо  1994 онд “Яагаад усан үзэм идэв?”, 1996 онд “Ромео, Жульетта хоёр” 1997 онд “Титаник”, 2005 онд “Нисгэгч”, 2007 онд “Цусан алмаз” 2012 он “Хувьсгалч зам”, 2014 онд “Уолл Стритийн чоно”  киногоороо “Оскар”-т нэр дэвшиж байсан.

 

 

Холливуудын нэрт жүжигчин Мерил Стрип “Ellen show”-д оролцох үеэрээ “Жүжигчин Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагнал авах цаг нь болсон. Энэ залуугийн жүжиглэлт төгс. Ямар шалтгаанаар түүнийг шүүгчид үнэлэхгүй байгааг сайн ойлгохгүй байна. Энэ залуу албан бусаар гурван удаа “Оскар” хүртсэн” гэж хэлжээ.   Тэрээр шоу дууссаны дараа твиттертээ “Каприо бол сайн жүжигчин. Гайхалтай жүжигчин” гэж жиргэжээ.

 

ДиКаприо “Оскар” гардан авах цаг ойрхон байгаа гэж найдъя.  

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас