Охид бүтэлгүйтсэн хайраас болж амиа хорлов уу

2016-01-07 10:55:58

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын замын эсрэг талд байрладаг 29 дүгээр байранд Б,С гэх хоёр охин амиа хорлосон хэрэг энэ сарын 5-ны өдөр гарсан. Эдгээр охидууд 14-15 насных аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач охид цүнхээ шалан дээр тавьчихаад дулааны шугамны хоолойноос ороолтоороо өөрсдийгөө боомилж, амиа хорложээ.

 

Тус байрны 12 дугаар давхраас байрны дээвэр рүү гарсан шат байдаг аж. Мөн дулааны хөндлөн турба ч байдаг гэнэ. Харин талийгаач охид шатаар авирч гараад хүзүүнийхээ ороолтыг бөхөлж уяад доош үсэрсэн гэх.

 

Тэд хэрэг гарсан хонгилын баруун ханан дээр цайвар ногоон шохойгоор  “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээн бичжээ. Харин зарим эх сурвалж тэднийг бүтэлгүйтсэн хайраас болж, гэрээслэл үлдээн амиа хорлосон гэж мэдээлж байна.

 

Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

М.Цэцэг


Нүүр хуудас