Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2016-01-07 10:37:29

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улаан загалмайн нийгэмлэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуулт асууж, хариулт авсны дараа баталлаа. Харин одоо Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслөөр цэцийн гишүүдийн насны хязгаарыг 65-аар хязгаарлах асуудлыг тусгаад байгаа юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас