Хойд Солонгосын туршилтын улмаас Хятадад газар хөдлөлт болжээ

2016-01-07 10:32:36

 

Хойд Солонгос өнгөрөгч лхагва гарагт устөрөгчийн бөмбөг туршсан нь олон улсын анхаарлын  төвд ороод байна.  

 

Тэгвэл энэхүү туршилтын улмаас Хятадын Хойд Солонгостой хиллэдэг бүс нутгууд болох Яньцзи, Хуньчунь, Чанбайшаньд чичиргээ мэдрэгджээ.

 

Тухайлбал, Хятадын зүүн хойд хэсгийн Яньцзи нутагт тэсрэлтийн улмаас хүчтэй чичиргээ мэдрэгджээ. Нутгийн иргэд гэрээ орхин гарсан бөгөөд хүүхдүүд цугласан тоглоомын талбай цуурч, ангал үүссэн байна.

 

Харин Хойд Солонгосын иргэд туршилтын үеэр гараа өргөж, “Анхны устөрөгчийн бөмбөг тэсрэх дуунаар 2016 оныг эхлүүлцгээе. Цөмийн зэвсэгтэй бүгд найрамдах улсыг дэлхий харах болно” хэмээн хашгирчээ.  

 

Э.Цэнгэл

 

 


Нүүр хуудас