Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзана

2016-01-07 10:28:26

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ. Уулзалтаар Ерөнхийлөгчөөс санаачлан, өргөн мэдүүлсэн Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулах аж. Төрийн шагналын тухай хууль 1990 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа бөгөөд шагнал хавтгайрсан, үнэ цэнээ алдсан гэх шүүмжлэлүүдийг нэг мөр болгохыг зорьж буй юм. Зангиагүй уулзалт Төрийн ордонд 11:00 цагт болно.

 

Л.Дэлгэр  


Нүүр хуудас