Орцноос олдсон охины биеийн байдал маш муу байна

2016-01-07 09:41:52

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар байрны орцонд нэг ой долоон сартай охиноо орхисон  ээж хоёр хоногийн өмнө цагдаагийн байгууллагад саатуулагдсан. Түүнд төрүүлсэн хүүхдээ хаяж, төөрүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 

Харин анх олдохдоо витамины дутагдалтай, уушгины битүү хатгаатай гэж оношлогдсон бяцхан охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэвч одоогоор охины биеийн байдал маш муу байгаа аж. Охиныг олсон эмэгтэйн хэлснээр түүний амьд үлдэх магадлал 20 хувьтай байгаа юм байна.

 

Тиймээс өчигдөр орой цагдаагийн байгууллагынхан ээж Д-г охинтой нь уулзуулжээ. Сэжигтэн Д 22 настай бөгөөд охиноо өгсөх амьдралын боломжгүй тул ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн байна.

 

Д.Сугармаа

 


Нүүр хуудас