Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-07 09:01:09

 

09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газрын байранд Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор злхион байгуулах “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын нээлтийн ажиллагаа болно.

 

09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

 

10.00 цагт: Татварын ерөнхий газрын 8 давхарт Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт  зохион байгуулагдана. Мөн 14.00 цагт давтана.

 

10.00 цагт: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтийн үйл ажилллагаанд Монгол Улсын Шадар сайд. ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон бусад албаны хүмүүс оролцоно.

 

11.00 цагт: Төрийн ордон дах Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна.

 

13.00 цагт: "Blue Sky" зочид буудлын 3-р давхарт дуучин С.Хишигжаргалын цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал болно.

 

13.00 цагт: МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулна. 

 

14.30 цагт: Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ.

 

18.00 цагт: "Bluemoon" арт галерейд уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

 

 

Нүүр хуудас