“Камертон”-ы Мээдээ цомгийн баяраа хийлээ

2016-01-06 16:55:00

 

“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өнөөдөр Улсын их дэлгүүрт “Чамд хэлье” нэртэй шинэ цомгийн баяраа хийлээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард шинэ цомгоо гаргаж байгаагаа дуулган “Чамд хэлье” клипээ дэлгэсэн юм.

 

 

“Камертон” хамтлагийнхан өнгөрсөн онд 20 жилийн ойгоо тэмдэглэн “18 нас” бие даасан тоглолтоо фенүүдийнхээ хамт хийсэн. Мөн хамтлагийн гишүүн бүр бие даасан шинэ цомгийн ажилдаа орсон тухай дуулгасан билээ. Тэд энэ жил хамтлагаараа болон соло уран бүтээлийн цомгуудаа ар араасаа танилцуулна гэсэн шүү.

Г.Даша


Нүүр хуудас