Эрүүл мэндийн даатгалд төлөх хувь хэмжээг тогтоожээ

2016-01-06 16:40:00

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар тогтоожээ.

 

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээ 1920 төгрөг байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3840 төгрөгөөр тогтоосон байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд нийцүүлэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоосон байна.

 

Нийгмийн даатгалын сангаас 2016 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 308,3 тэрбум төгрөгөөр баталсан нь 2015 оны батлагдсан төсвөөс 57,6 тэрбум төгрөг  буюу 22,9 хувиар нэмэгдсэн байна.

Eagle.mn


Нүүр хуудас