Сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхлэв

2016-01-06 16:01:51

 

Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцаан авах боломжтой байдаг.

Энэхүү буцаан олголтыг төлбөр төлсөн тухайн жилдээ авах ёстой. Тэгвэл эл хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллагууд авч эхэлжээ.

 

Төлбөрийн 10 хувиа эргүүлж авах хүсэлтэй оюутнууд материалиа ирэх сарын 15-ны өдрөөс өмнө харьяа дүүргийн татварын албандаа аваачиж өгөх юм байна.

 

Ингэхдээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэх хоёр ангилалтайгаар иргэд бичиг баримтаа бүрдүүлэх аж.

 

М.Болор

 

 


Нүүр хуудас