Байнгын хороодын ирц бүрдсэнгүй

2016-01-06 15:38:25

 

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуваарь ёсоор хуралдах байсан ч Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас бусад нь ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо.

 

Үдээс хойш Өргөдлийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан товлогдсон ч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар хойшлогдсон юм. Өргөдлийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэхээр байв.

Eagle.mn


Нүүр хуудас