Хотын бүх таксиг ашиглан эхнэрээсээ уучлал гуйжээ

2016-01-06 15:16:35

 

Хятадын Ибинь хотын иргэн эхнэрээсээ уучлалт гуйхын тулд нэгэн өвөрмөц арга ашиглажээ. Тэрээр хотын бүх таксины бүхээг дээрх сурталчилгааны /лед/ самбарт эхнэрээсээ уучлал гуйсан мессежийг байрлуулсан байна.

 

Ингэхдээ “Намайг уучлаарай хонгор минь. Намайгаа уучлаач” гэсэн бичгийг бямба, ням, даваа гарагт нийт 1.407 таксинд байршуулжээ.  

 

Хятадын өдөр тутмын сонин “Huaxi Metropolis Daily” мэдээлснээр өдрийн турш нэг таксинд зар байршуулахад 1.53 ам.доллар төлдөг гэнэ.

 

Сонирхуулахад, 2015 оны тавдугаар сард нэгэн эр “Beijing Youth Daily” сонины дөрвөн хуудсыг найз охиноосоо уучлал гуйхад зориулан худалдан авч байсан удаатай аж. Энэ мэтчилэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бие биенээсээ уучлал гуйх явдал Хятадад дэлгэрээд байгаа гэнэ.

 

Э.Цэнгэл

 

 

 

 


Нүүр хуудас