Нэгэн эмэгтэйг таван залуу хүчирхийлж, аминд нь хүрчээ

2016-01-06 15:24:26

 

Таван залуу нэгэн эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй Ц-г согтсоноор нь далимдуулж хүчирхийлж, улмаар шулуун гэдэс рүү гадны биет хийж хүнд гэмтээсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр тэд хүчирхийлснийхээ дараа талийгаач Ц-г зам дээр орхиж явсан гэнэ. Энэ үед хохирогч бүсгүй Ц найзынхаа гэрт тусламж эрэн очжээ. Гэвч үүнээс хойш долоо хоногийн дараа хохирогчийн бие гэнэт муудаж, Яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгджээ. Ингээд шулуун гэдэс, хэвлийн мэс засалд орсон ч шархаа даалгүй амиа алдсан байна.

 

Харин эл хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, хохирогчийг нас барсан өдөр нь баривчилсан аж.

 

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм байна.

 

П.Жаргал


Нүүр хуудас