Европт очихын тулд эхнэрээ хүчирхийлүүлэхийг зөвшөөрчээ

2016-01-06 15:03:59

 

Сирийн нэгэн дүрвэгч Европ руу нэвтрэхийн тулд хууль бусаар хил давуулах ажлыг зохион байгуулдаг хүмүүс эхнэрээ хүчирхийлүүлэхийг зөвшөөрчээ.

 

Тэрээр Болгарын хил давуулагчдад төлөх мөнгө байгаагүй бөгөөд гэр бүлээ хил давуулахын тулд арга буюу ийм арга хэрэглэсэн гэж тайлбарлажээ. Гэхдээ тэрээр энэхүү бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хил давуулагчидтай хамтран эхнэрээ хүчиндсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

 

Нью-Йорк Таймсын мэдээлснээр дүрвэгч эмэгтэй одоогоор Берлинд дөрвөн хүүхдийн хамт амьдарч байгаа аж.

 

Энэ бол Европ руу хил давахаар явж буй олон мянган дүрвэгч эмэгтэйчүүдэд тохиолдож буй бодит бэрхшээл юм. Харамсалтай нь ийм хэргийн золиос болсон эмэгтэйчүүд гомдол гаргаж, асуудлаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь цөөхөн байдаг аж. 

 

Харин Сирийн нүүр хувиргагч Эсра аль-Хорани өөрийгөө эрэгтэй болгон хувиргаснаар энэхүү аюулаас зугтаж чадсан хэмээн ярьжээ. Гэвч ийм азтай тохиолдол тун цөөн юм.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас