Хойд Солонгос шинэ зэвсэгтэй боллоо

2016-01-06 12:38:00

 

Хойд Солонгосын удирдагчид тус улс устөрөгчийн бөмбөгний туршилтыг амжилттай явуулсан гэж мэдэгдлээ. Энэ туршилт нь Хойд Солонгосын хойд нутагт явагдсан байна.

 

Энэ удаагийн устөрөгчийн бөмбөг Хойд Солонгосын өмнө нь туршиж байсан плутони зэвсгээс хамаагүй илүү хүчтэй ба тус улсын цэрэг зэвсгийн ертөнцөд ихээхэн ач холбогдлыг авчрах юм.

 

Хойд Солонгосын үндэсний мэдээний агентлагаас “Манай улсын эрх ашигт халдсан эзлэн түрэмгийлэл явагдахгүй тохиолдолд бид энэ зэвсгээ ашиглахгүй” хэмээн мэдээлжээ.

 

Туршилт орон нутгийн цагаар 10:00 цагт болжээ.

 

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс тухайн туршилт ойролцоох 19 км газарт 5.1 магнитудын чичиргээ үүсгэсэн гэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамныхан яаралтай хуралдаан зарласан байна.  

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас