ОУХМ Н.Бат-Эрдэнэ ээлжит ялалтаа байгууллаа

2016-01-06 12:25:00

 

Хятадын Гуанжоу хотноо болсон кикбоксын клубүүдын уулзалт тэмцээнд манай тамирчин, ОУХМ Н.Бат-эрдэнэ түрүүлж, шинэ оны гараагаа амжилттай эхлүүлэв. Шигшээ тулаанд Хятадын Хуа Ли Зэнийг буулгаж авснаар карьерийнхаа 10 дахь ялалтаа байгуулсан байна. “Инчёон-2014” Азийн наадамд кикбоксын 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэж явсан түүний дараагийн тулаан нэгдүгээр сарын 16-нд болно.

 

Дашрамд дуулгахад түүнийг “Мишээл” кикбокс сургалтын төвийн багш О.Алтанпүрэв дасгалжуулж, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэдэг байна.

 

Б.Баяр

 


Нүүр хуудас