Өршөөлөөр суллагдсан 819 иргэнийг сургалтад хамруулжээ

2016-01-06 12:14:00

 

Өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа иргэдэд зориулсан “Сайхан амьдрал таны гарт аян”-ыг сарын хугацаанд “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

 

Аяны хүрээнд 9 хорих ангийн 1072 хүмүүжигчийг сэтгэлгээ өөрчлөх сэтгэл зүйн сургалтад, суллагдсан 819 иргэнийг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл боловсруулах сургалтад хамруулсан байна.

 

Энэ хугацаанд ажил хийх хүсэлтэй 122 иргэн бүртгүүлсэн бөгөөд мөн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй 57 иргэний төслийг хүлээн авчээ. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулж бизнесээ эхлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх юм байна.

 

Eagle.mn


Нүүр хуудас