Осолдсон МИ-8-ын хар хайрцгийг уншиж байна

2016-01-06 12:02:00

 

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр сургуулилтын нислэгийн үеэр осолдсон хэрэг гарсан.

 

Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш ажилласан алба хаагч амиа алдаж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн юм.

 

Гэмтсэн алба хаагчид Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Одоогоор тэдний тав нь эмнэлгээс гарч, тав нь үлдээд байгаа юм. Тэдний дөрвийнх нь биеийн байдал сайжирч байгаа ч нэг алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл бий.

 

 

Харин эл хэрэгт Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осолдсон онгоцны хар хайрцгийн бичлэгийг унших ажлыг үргэлжүүлж байгаа аж. Онгоцны ослын үеийн хар хайрцгийн бичлэгийг уншихад заавал тухайн онгоцыг үйлдвэрлэгчийг байлцуулдаг юм байна.

 

Үүнээс гадна, уг онгоцны осолтой холбоотойгоор ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаапах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат албан тушаалаасаа огцрох өргөдлөө өчигдөр өгсөн байна.

 

П.Жаргал


Нүүр хуудас