Жүдо бөхийн УАШТ Эрдэнэтэд болно

2016-01-06 11:54:00

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд ордонд энэ сарын 7-10-нд болно. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпоос медаль хүртсний 20 жилийн ойд зориулж Эрдэнэт хотод зохион байгуулж буй аж.

 

Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран зохион байгуулах юм байна. 

 

Eagle.mn


Нүүр хуудас