“Ороолон” аймшгийн кино нээлтээ хийнэ

2016-01-06 11:38:53

 

Найруулагч Ө.Мөнгөнтуяагийн бүтээл “Ороолон” уран сайхны кино энэ сарын 15-ны өдөр бүх кино театрт нээлтээ хийхээр товоо зарлалаа. Үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа тус кино нь “Кино цамхаг” студийн ээлжит бүтээл аж. Тус студи нь аймшгийн төрөл жанрын уран бүтээлээр дагнан уран бүтээл хийдэг бөгөөд “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг аймшгийн киног үзэгчдэд хүргэсэн юм.  

“Ороолон” уран сайхны киноны зохиолыг найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичиж, найруулагчаар жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “Хүүхэлдэй” кинонд нүүр хувиргагчаар ажилласан“ HOZE’Smake up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ, зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт, найруулагч Х.Түвшин нар ажиллажээ. 

 

Тус кинонд шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүйгээр эргэж, аймшигт үйл явдал руу хөтлөгдөхийг харуулсан байна.

 

Eagle.mn


Нүүр хуудас