Туннель малтаж тосгоноо дэлхийтэй холбожээ

2016-01-06 11:20:00

 

Хятадын Гуйжоу мужийн Махуай тосгон уулаар тусгаарлагдсан бөглүү газар оршдог.  

 

Дэн Юнхиан гэх эмэгтэй жижиг тосгоноо гадаад ертөнцтэй холбохын тулд бусдыгаа уриалж, 200 метр урт туннель гаргах ажлыг эхлүүлсэн байна. Орон нутгийн иргэд хүрз, алх зэргийг ашиглан хоёр жилийн дотор нүхэн гарцыг гаргаж дуусчээ.

 

 

Харин энэхүү ажлыг эхлүүлсэн Дэн Юнхиан иргэдийн талархал, хүндэтгэлийг хүлээгээд байгаа аж. Махуай тосгоны иргэд арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж нүхэн гарцаар чөлөөтэй зорчиж эхэлсэн байна.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас