Зөрчлийн оноог ирэх сарын 01-нээс эхлэн хасна

2016-01-06 11:31:06

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргасан жолооч нараас оноо хасах журмыг 2015 оны наймдугаар сард баталсан.  Өөрөөр хэлбэл, жолооч бүр 10 оноотой байх ба нийгэм учруулсан хор уршгаас хамаарч 1-5 хүртэлх оноогоор хасагдах юм.

 

Ингээд оноо дуусмагц жолоо барих эрхийг хязгаарлах арга хэмжээ авна. Харин зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болох аж.  

 

Тэгвэл эл журам ирэх хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг өнөөдөр Замын цагдаагийн газраас мэдээллээ. Ингэхдээ өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ээс хойш зөрчил гаргасан жолооч нарын оноог нөхөж хасах юм байна.

 

Тухайлбал, зам тээврийн осол гаргасан жолооч 5, жолооны үнэмлэхгүй машин баривал 2, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл машины эзний 1 оноог хасах зэргээр тооцох аж.

 

Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр заажээ.

 

 

Д.Сугармаа

 


Нүүр хуудас