Хөлбөмбөг сонирхогчдын завгүй жил

2016-01-06 10:38:32

 

Хэрвээ та хөлбөмбөгт хайртай бас дуртай бол 2016 он таны хувьд завгүй жил байх болно. Учир нь улсуудын лигийн тоглолтуудын хажуугаар Аваргуудын лиг, Европа лигийн тэмцээний ширүүн өрсөлдөөнтэй тоглолт дөнгөж өндөрлөөд л буурал тивийн аварга шалгаруулах 15 дахь тэмцээн Франц улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдана. Наймдугаар сар гараад дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадам болох бөгөөд энэ наадмын олон гайхалтай спортын төрлүүдээс хөлбөмбөгийн спортыг яасан ч орхигдуулж боломгүй. Түүнчлэн 45 дахь удаагаа зохиогдох гэж байгаа “Копа Америка”-г Аргентин, Бразил, Чилийн хөгжөөн дэмжигчид яасан ч мартаж болохгүй.

 

Ингээд та бүхэндээ бусад томоохон үйл явдалыг танилцуулья   

 

-Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах ёслол \ 1 сарын 11\

 

-Аваргуудын лигийн тэмцээний хасагдах шат \2-р сараас 16-наас 5-р сарын 28\

 

-Европа лигийн хасагдах шат \2-р сарын 16-наас 5-р сарын 18\

 

-PES 17 тоглоом \ 8-р сард нээлтээ хийнэ\

 

-FIFA 17 тоглоом \ 8-р сар 31-нд нээлтээ хийнэ\

 

-Европын аварга шалгаруулах тэмцээн \6-р сарын 11-нээс 7-р сарын 11 хүртэл\

 

-Копа америка \6-р сарын 3-14\

 

-Европын футзалны аварга шалгаруулах тэмцээн \4-р сарын 24\

 

-Рио 2016 олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн \8-р сарын 3-20\

 

-Футзалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн \10-р сарын 1-10\

 

-Олон улсын нөхөрсөг тоглолтууд \7-р сараас хойш\

 

Б.Баяр


Нүүр хуудас