Монголчуудын бүтээсэн мөсөн баримал тэргүүлжээ

2016-01-06 10:22:27

 

Хятад улсын Харбин хотод болсон олон улсын мөсөн баримлын тэмцээнд монголчууд эхний гурван байрыг эзэлжээ.

 

Тус тэмцээн өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд өчигдөр шилдэг бүтээлүүдээ шалгаруулсан байна.

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд 15 орны 45 хүн өрсөлджээ.

 

 

Дашрамд дурдахад, Америк, Япон зэрэг оронд Мөсөн урлаг эрчимтэй хөгжиж, бизнесийн зах зээлд ажил болгон хэрэгжүүлснээр уран бүтээлчид нь мэргэжлийн түвшинд хүрч, нарийн багаж хэрэгсэлтэйгээр оролцдог аж. Харин манай уран бүтээлчдийн хувьд жил бүр тасралтгүй оролцдог бөгөөд монголчуудын урласан бүтээл тэргүүн байрыг эзэлсээр ирсэн түүхтэй юм байна.

 

П.Жаргал

 


Нүүр хуудас