БНСУ-д ажилладаг залуу хулгайн хэрэгт холбогджээ

2016-01-06 10:05:14

 

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн талаар Гадаад хэргийн яамнаас мэдээлж буй. Гэхдээ он гарсаар гадаадад амьдарч буй иргэд гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл гараагүй байв.

 

Гэтэл шинэ оны баярын өдрүүдэд 23 настай залуу 20 минутын дотор найман солонгос иргэний гар утсыг хулгайлжээ. Тодруулбал, тэрээр Тэгү хотод шинэ жилийн баяраа тэмдэглэхээр цугласан солонгос иргэдийн гар утсыг хөл хөдөлгөөнийг далимдуулж хулгайлсан байна. Сэжигтэн этгээд ийн хулгай хийж яваад үйлдэл дээрээ баригджээ.

 

Уг хэргийг тус хотын цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

 

Мөн өчигдөр өглөө Солонгосын Жүнгбүкт аймагт нэгэн монгол залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ. Түүнийг автомашиныхаа рулийг дэрлэн унтаж байхад нь цагдаагийн алба хаагч саатуулан, шалгасан байна. Ингэхэд согтолтын зэрэг 0.15 хувьтай гарчээ.

 

Тэрээр 28 настай бөгөөд 2013 оноос хойш хууль бусаар буюу “хараар” БНСУ-д амьдарч байсан аж.

 

П.Жаргал


Нүүр хуудас