Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэв

2016-01-06 09:50:25

 

Өнгөрсөн онд 1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авдаг байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн хүүхдийн мөнгийг зөвхөн амьжиргааны түвшинг нь харгалзан үзэж 1-17-р бүлэгт хамрагддаг иргэдийн хүүхдүүд авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, боломжийн амьдралтай айл өрхийн хүүхдүүдэд энэ мөнгийг олгохгүй хэмээж байв.

 

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн мэдэгдлээ. Тэгэхээр одоо амьжиргааны түвшинг нь харгалзахгүйгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох нь ээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас