Хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг авч ирнэ

2016-01-06 09:49:06

 

Монгол улсын нутаг дэвсгэрээс нэн ховор, эртний түүхэн үнэт олдворууд нэлээд олддог. Гэвч тэрхүү олдворууд судалгаа хийх нэрийдлээр болон буруу гараар орж хууль бусаар хил давж эргэн ирээгүй тохиолдол олон бий гэдэг.

 

Тэгвэл ийнхүү Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохоор шийдвэрлэжээ. Энэ дагуу “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд гэрээ байгуулахаар болсон байна.

 

Энэ нь  өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах эрхийг манай улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгожээ.

 

П.Жаргал


Нүүр хуудас