Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-06 09:24:02

 

11.00 цагт: ЦЕГ-ын ХМТ төвийн /УБ хотын цагдаагийн байранд байрлах/ мэдээллийн өрөөнд "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноо тооцох журам, ЗЦГ-аас зохион байгуулж буй ажил"-ын талаар мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 7 дугаар хорооны гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана. 

 

11.00 цагт: Спортын төв ордонд Биеийн тамир спортын хөгжлийн төвөөс Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт шигшээ багийн шинэ хувцас гардуулна. Мөн энэ үеэр Үндэсний шигшээ багийн алба "Talk Talk english" төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. 

 

13.30 цагт: ГХЯ-нд "Мэдээллийн цаг" хурал зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурлаар өчигдөрхөн батлагдсан "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", "Дэлхийн Монгол" хөтөлбөрүүдийн талаар болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Иран улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгөх болно. 

 


Нүүр хуудас