Охиноо орцонд хаясан ээжийг олжээ

2016-01-06 09:04:00

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт ой долоон сартай охиноо харанхуй шөнө орцонд хаяад зугтсан хэрэг өнгөрсөн сарын 21-22-нд өдөр гарсан. Хаягдсан охиныг нэгэн бүсгүй болж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгаатай байсан гэдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд охины биеийн байдал эрс муудаж, эрчимт эмчилгээний тасагт байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, түүний ээжийг хайх ажил эхлээд байв. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагынхан эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж эхэлсэн талаар цахим хуудсаараа мэдээллээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас