Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

2016-01-06 08:00:00

 

УЦУОШГ-аас ирүүлсэн малчид, ард иргэдэд зориулсан мэдээгээр ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.  

 

Улаанбаатар хот: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 15-19 хэм хүйтэн байна.

 

Энэ сарын 7-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр:

 

6, 7-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангайн уулсаар, 9-нд говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.  

 


Нүүр хуудас