Дасгалжуулагч Фил Жейксоны рекордыг эвдлээ

2016-01-05 17:59:45

 

Хойд америкийн сагсан бөмбөгийн лигт өнөөдөр нийтдээ 10 тоглолт болсны хамгийн сонирхолтой нь “Сакраменто Кингс” “Оклахома-СитиТандер” багуудын тоглолт байлаа. Учир нь “Хаадуудын” дасгалжуулагч Ж.Карл бүх цаг үеийн хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагчдын жагсаалтад  “Чикаго Буллс”, “Лейкерс”, “Никс”-ийг удирдаж явсан Фил Жейксонтой амжилтаараа зэрэгцэж байсан юм.

 

Ингээд энэ тоглолтод “Кингс”-ийн түлхүүр тоглогчид болох дамжуулалтын мастер Р.Рондо, сахилгагүй Демаркус Казинс, Руди Гей нарын гайхалтай тоглолтын ачаар улирлын 14 дэх, дасгалжуулагч Ж.Карлын карьерынхаа 1,156 дахь хожлоо байгуулсан байна.

 

Бүх цаг үеийн хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагчдын жагсаалт

 

1. ДонНелсон - 1,335 хожил 
2. ЛенниУилкинс - 1,332 хожил 
3. ЖерриСлоан - 1,221 хожил 
4. ПэтРайли - 1,210 хожил 
5. ЖОРЖ КАРЛ -1,156 хожил 
6. ФилЖэйксон - 1,155 хожил

 

“СакрементоКингс”-“Оклахома-СитиТандер” 116:104 (31:33. 37:33, 22:16, 26:22)

CK: Д.Коузинс 33+19 самбар, Р.Рондо 13+9 самбар+19 дамжуулалт, Р.Гей 16+5 самбар,М.Белинели 21, Коллисон 14

ОКС:Р.Уэстбрүк 17+15 дамжуулалт+8 самбар, С.Ибака 25+7 самбар, С.Адамс 15+10 самбар, Морроу 20

 

Тоглолтын бичлэг

 

 

Бусад тоглолтуудын үр дүн

 

“Торонто Репторс”-“Клевленд Кавальерс” 100:122

“Миннесота Тимбервулвз”-“Филадельфиа 76ерс” 99:109

“Бостон Селтикс”-“Брүклин Нетс” 103:94

“Орландо Мэжик”-“Детройт Пистонс” 89:115

“Индиана Пейсерс”-“Миами Хит” 100:103

“Сан-Антонио Спэрс”-“Милуоки Бакс” 123:98

“Хьюстен Рокетс”-“Юта Жаз” 93:91                                          

“Мемфис Гриззлис”-“Портленд Трейл Блейзерс” 91:78

“Нью-Орлеан Пеликанс”-“Голден Стейт Уорриорс” 101:111


Нүүр хуудас