Төөрсөн иргэдийн автомашин нь цасанд суусан байжээ

2016-01-05 17:36:57

 

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт энэ сарын  4-ний өдөр дөрвөн хүн төөрсөн байна. Тэд нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооноос баруун урд зүгт буюу тус газраас 20 гаруй км-т зорчиж яваад төөрчээ. .

 

Төөрсөн иргэдийг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн найман албан хаагч эрэн сурвалжилсны эцэст олсон байна.

 

Тэд “Трикан” загварын автомашинтайгаа цасанд суусан байсан бөгөөд 24-79 насны дөрвөн хүн байжээ. Ингээд Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж нийслэл рүү явуулсан байна.

 

М.Болор

 


Нүүр хуудас