Осолд орсон алба хаагчдын нэгнийх нь биеийн байдал тааруу байна

2016-01-05 16:31:18

 

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр сургуулилтын нислэгийн үеэр осолдсон хэрэг гарсан.

 

Энэ үеэр нисдэг тэргэнд байсан 11 хүний нэг нь амь эрсдэж, бусад 10 хүн хүндэвтэр гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн. Тэд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт эмлүүлж байгаа юм.

 

Осолд орсон алба хаагчдаас дөрөв нь хагалгаад орсон бөгөөд үлдсэн зургаа нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношлогджээ. Тэдний харьцангуй хөнгөн гэмтсэн гэх дөрвөн алба хаагч оны өмнө эмнэлгээс гарсан юм.

 

Тэгвэл өнөөдөр эмнэлэгт үлдсэн зургаан алба хаагчаас ахин нэг нь эмнэлгээс гарчээ. Харин үлдсэн алба хаагчдын нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд нөгөө дөрөв нь удахгүй эмнэлгээс гарах гэнэ.

 

 

П.Жаргал


Нүүр хуудас