Хараа голын мөс цөмөрч, иргэд саатжээ

2016-01-05 12:54:00

 

Томоохон голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. Иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, мөс цөмөрсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байгаа юм.

 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Хараа” голын мөс цөмөрч өчигдөр гол дээгүүр зорчиж явсан “Блуеборд” загварын суудлын автомашинтай иргэн Г / 32 настай, эрэгтэй/, Б / 28 настай, эмэгтэй/, Г / 28 настай, эрэгтэй/, С /эмэгтэй, дөрвөн настай/  нар саатжээ.

 

 

Ослын дуудлга Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 23.29 цагт иржээ. Дуудлагын дагуу тус газрын алба хаагчид ажиллаж, автомашиныг уснаас татан гаргаж, иргэдэд тусламж үзүүлсэн байна.

 

П.Жаргал


Нүүр хуудас