Бэр эгчийгээ хутгалжээ

2016-01-05 12:33:04

 

 

Он гарснаас хойш согтуурсан үедээ бусдыг хүйтэн мэсээр гэмтээж, танхайрсан хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд оршин суух 38 настай эмэгтэй Э-г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух 37 настай эрэгтэй Г гэгч согтуурсан үедээ хутгалж, танхайрчээ.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сэжигтэн Э хохирогчийн хадам дүү бөгөөд согтуурсан үедээ агсам тавьж, улмаар хүйтэн мэсээр  гэмтээсэн байна.

 

Одоогоор ур хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

 

 

П.Жаргал


Нүүр хуудас