Анх удаа эзэнтэй болж буй нохой

2016-01-05 11:56:00

 

Румын улсын Крайова хотод Присцилла нэртэй нохой анх удаа хоргодох байртай болж буй бичлэг “Youtube”-д тавигдсан байна.

 

Урт хугацааны турш гудамжинд амьдарч, турж эцсэн хөөрхий нохой хүнээс ихэд жийрхэн, айж байгаа нь энэхүү дүрс бичлэгт үлджээ. Гэвч Присцилла хэсэг хугацааны дараа өөрт нь туслахаар очсон эмэгтэйд ойртож, тайвширч эхэлсэн байна.

 

Энэхүү сэтгэл хөдлөм бичлэгийг одоогийн байдлаар нэг сая гаруй хүн үзээд байгаа аж.

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас