Израильчууд В.Путинг оны хүнээр сонгов

2016-01-05 11:11:24

 

The Jerusalem Post-аас явуулсан судалгааны санал асуулгаар Израилийн оны хүнээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сонгогдсон байна. Арванхоёрдугаар сарын 29-ны мягмар гарагт явагдсан энэ санал асуулгад Израилийн насанд хүрэгчдийг төлөөлөн 527 иргэн оролцжээ.

 

Санал асуулгад оролцогчдын 29 хувь нь ерөнхийлөгч В.Путин, 16 хувь нь Германы канцлер Ангела Меркель, 15 хувь нь Биньямин Нетаньяху, 3 хувь нь ISIS-ийн удирдагч Абу Бакр аль-Багдади, 2 хувь нь пап Франциск, 2 хувь нь Барак Обамаг оны хүнээр сонгож, 33 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ.  

 

Мөн Палестинтай дипломат гэрээ байгуулах эсэх тал дээр уг санал асуулгад оролцогчдын 68 хувь нь үгүй, 22 хувь нь тийм, 10 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.

 

Тодруулахад, Палестин, Израил хоёр улс нь газар дундын тэнгисийн дагуух Газын зурвасыг өөрсдийн улсын нутаг дэвсгэрт хамааруулж үздэг маргаантай бүс нутаг юм.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас