“Реал Мадрид” дасгалжуулагч Рафаг халж, З.Зиданыг томиллоо

2016-01-05 11:03:00

-Р.Бенетиз-

 

Өнгөрсөн зун 3 жилийн гэрээ байгуулсан ч Р.Бенетизийн гаргасан амжилт клубт хангалттай байсангүй. Тэрээр 25 тоглолтонд багаа удирдахдаа 17 хожил, 5 тэнцээ, 3 хожигдолтой гэсэн рекордтой боловч Копа Дел Рей тэмцээнд тун хариуцлагагүй үйлдэл гаргаж, торгуультай довтлогч Черишевийг оролцуулснаар тус тэмцээнээс хасагдсан. Түүнчлэн Ла лигийн тэмцээнд “Атлетико Мадрид”, “Барселона”-гийн араас гуравдугаар байр эзэлж байгаа нь клубээс явахад хангалттай байлаа.

 

-Зиниден Зидан-

 

Улмаар клубын шинэ дасгалжуулагчаар алдарт хөлбөмбөгч Зиниден Зиданыг томилсон нь хөлбөмбөгийн ертөнцөд томоохон сенсаци болоод байна.  

 

“Реал Мадрид”-ын дасгалжуулагч Зиниден Зидан "Миний амьдралд чухал мөч болж байна. Би энэ клубт хамгийн сайныг хийхийн тулд чадах бүхнээ зориулна. Анх тоглогчоор ирсэн цагаас л энэ клуб ямар онцгой болохыг би мэдэрч ойлгосон. Тиймээ бидэнд дэлхийн хамгийн шилдэг дэмжигчид, хамгийн шилдэг клуб байна. Би чадах бүхнээ хийх болно" гэж мэдэгдсэн.

 

Б.Баяр


Нүүр хуудас