Хүргэн ах нь дүүгээ тогоотой хоолоор түлжээ

2016-01-05 11:05:25

 

Эцэг эхчүүд хайхрамжгүй байдлаас болж, халуун тогоонд хүүхдээ зэрэмдэглэх явдал гарсаар байна. Энэ амралтын өдрүүдэд нэгэн охиныг хүргэн ах нь халуун тогоотой хоолоор түлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 15 настай эмэгтэй Б гэх охиныг энэ сарын 03-ны өдөр түүний хүргэн ах болох 44 настай залуу согтуу үедээ халуун тогоотой хоол бие рүү нь өшиглөн, түлж гэмтээсэн байна.

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Сэжигтэн этгээд хоол удаан хийсэнд ундууцсандаа ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн. Охины зүүн, хөл гар түлэгдсэн. Биеийн байдал хүнд байна.  Одоо ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

 

Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна.

М.Болор


Нүүр хуудас