Байнгын хороодын хуралдаан хойшилжээ

2016-01-05 10:45:07

 

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдах тов гараад байсан. Үдээс өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо хуралдах байсан  ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилжээ.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслиг хэлэлцэх байсан. Харин  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх тов гараад байсан билээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас