Талийгаач хүүг ангийнх нь хүүхдүүд нэмж зодсон уу

2016-01-05 10:43:37

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын МСҮТ-ийн оюутан 15 настай хүү учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг оны өмнө гарсан билээ. Түүнийг ангийнхаа хүүхдийг дээрэлхэж улмаар аавд нь зодуулж,цагдаагийн байгууллагад хүргэгдсэнийхээ дараа  амиа алдсан гэх мэдээлэл бий.

 

Эл хэрэгт талийгаачийн ангийн хүүхдийн аав Б-г сэжигтнээр татан цагдан хориод байгаа юм. Ингээд Б-д Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачийг мөн ангийнх нь хүүхдүүд зодсон гэж мэдээлж байна.

 

Эл хэрэгт талийгаач хүүгийн ар гэрийнхэн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдыг сэжиглэж байгаагаа мэдэгдээд буй. Учир нь хэрэг гардаг өдөр хүү нь цагдаагийн газарт байцаагдаж ирснийхээ дараа удалгүй ухаан алдаж, амиа алдсан гэх. Харин тус аймгийн Цагдаагийн газраас үүнийг эрс үгүйсгэж, талийгаачийг цагдаагийн газарт байцаагдаж байх үеийн камерын бичлэгт хүүг цагдаа нар зодсон нь нотлогдоогүй гэсэн юм.

 

Мөн Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хүүгийн тархины суурь яс гэмтсэнээс нас барсан гэж тогтоосон билээ.

 

 

 

П.Жаргал

 

 

.

 

 


Нүүр хуудас