Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэнэ

2016-01-05 10:34:56

 

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдахаар тов гарсан байна. Үдээс өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороод хуралдана. Харин үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Үндэсний их баяр, наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Уг хуулийн төслийг Л.Эрдэнэчимэг нарын гурван гишүүн өргөн мэдүүлжээ. Түүнчлэн өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болох бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөлчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас